Монгол Улсын гарьд, Монгол Улсын Гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат зуурдаар таалал төгсч, Монгол бөхийн ертөнцөд төдийгүй бөхдөө хайртай Монголчуудад нөхөж баршгүй харамсал, уй гунигийг авчирлаа.
Тэрээр 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний бөхөөр олон жил ард түмнээ цэнгүүлэн барилдаж бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн арслангийн энэтэй хүчит гарьд байсан юм.
П.Сүхбат нь бөхийн чөлөөт барилдаанаар тив, дэлхийн хүчит бөхчүүдтэй уран мэхийг уралдуулан барилдаж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж явсан дэлхийн дайтай аугаа бөх байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, бөхөд хайртай ард түмэндээ гүн эмгэнэл илэрхийлье.