12.04

Жүжигчин А.Гэрэлцэцэг 3 нөхөртэй болохыг мөрөөддөг

Зарим нэгэн эрчүүд илүү харж билүү долоож ил далд хоёр гурван эхнэрийн дунд тэлээ хурга шиг амьдарч бушуухан л хоёр эхнэртэй болох хууль санаачлагдаасай гэж сэм мөрөөдөн суудаг байх. Хүүхнүүд нь ч гэсэн үүнтэй нь эвлэрэн хүүхдийг нь төрүүлэн нам  жимхэн ноомой царайлан амьдардаг жишээ олон бий. Дан эрчүүд л илүү хардаг юмуу гэтэл үгүй юмаа. Хэдхэн хоногийн өмнө сошиал ертөнцөөр найз залуугынхаа зургийг үзүүлэн хайртай дуртайгаа дэлгээд сүйд болж байсан “Маск” продакшны жүжигчин Гэрлээ нэг биш бүр 3 нөхөртэй болохыг мөрөөддөг гэнэ шүү.

Саяханы нэгэн өдөр телевийн нэвтрүүлэгт орохдоо өөрийнхөө энэхүү нууцхан мөрөөдлөө санаа зовсон шинжгүй дэлгэж орхино лээ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр 3 нөхрийн дунд жаргаад байж дээ Гэрлээ минь.

www.top.mn