03.30

Мана хайгчид саатуулагджээ

Энэ сарын 26-нд Дундговь аймгийн Цагдаагийн газрынхан Дэлгэрцогт сумын нутгаас мана түүж байсан 50 гаруй хүнийг саатуулж, 19 мотоциклийг нь журамласан байна. Тэдний дунд нийслэл болон Баянхонгор аймгийн иргэд ч байсан гэнэ.

Дэлгэрцогт сумаас иргэд чулуу түүгээд таван жил болж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоож чадахгүй байгаагаас Улаанбаатар, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэд очиж, сүүлдээ газрын хөрсийг ухаж сэндийлдэг болжээ.

Олон хүн ингэж нэг дор цугласан нь ойр хавийн малчдын амгалан тайван байдлыг алдагдуулахын зэрэгцээ мал хуйг нь хулгайлах явдал ч гардаг байна. - See more at: http://www.wikimon.mn/content/60472.shtml#sthash.lFJqw8sw.dpuf