Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Н.Наранбаатар “Ромео Жульетта” жүжгийг толилуулж байгаа билээ. Тэгвэл тус жүжигт толгосон залуу жүжигчид УДЭТ-ын үндсэн жүжигчид болцгоосон байна. Энэ талаар жүжигчин О.Дөлгөөн цахим хуудаснаа “За ингээд бид дөрөв нь УДЭТ гэдэг энэ том өрх айлын хамгийн отгон хүүхдүүд нь болж орлоо. Энэ өдрөөс хойш үндсэн жүжигчид болж ажлын үнэмлэхээ гардаж авлаа. Үнэхээр сайхан хэзээ ч мартагдахгүй өдөр болж өнгөрлөө. Гэнэтийн бэлэг байлаа...

Найзууддаа амжилт хүсьe. Ах эгч, анд найзуудынхаа итгэлийг алдахгүй илүү их хичээх болно” хэмээн бичсэн байна.
Н.НАРАН