Хүнсний дэлгүүрийн худалдагчийг Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэрээр луйвардахыг завдсан хэрэг гарчээ. Өчигдөр 14.00 цагийн үед цагдаагийн байгууллагад "Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах нэгэн дэлгүүрт үл таних эрэгтэй хүн орж ирээд “Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Зөвшөөрлийг чинь найман нэр болгож өгье 210.000 төгрөг өгчих” гэлээ шалгаж өгнө үү” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай 21 настай, эрэгтэй У нь бусдыг залилан мэхлэх гэж байсныг илрүүлсэн байна. Түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Хэн нэгэн, ямар нэгэн албаны нэр барьж, бэлэн мөнгө болон бусад зүйл хүсвэл цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандан шалгуулснаар гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.
Эх сурвалж www.wikimon.mn