ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг өчигдөр магадлангаар суллагджээ. Түүнийг магадлангаар суллах тогтоол өчигдөр гарсан тул ар гэрийнхэн нь тус ангид ирж авч явсан гэнэ.
Д.Батхуяг нь АМГ-ын дарга байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай хамтарч 106 лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдсан билээ. Улмаар анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм.
Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлж, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn