Германы хөлбөмбөгийн “Фортуна” багийн удирдлага хагас хамгаалагч Керем Демирбайг өвөрмөц аргаар шийтгэхээр шийджээ. Түүнийг эмэгтэйчүүдийн тоглолтыг шүүлгэхээр болсон байна. Демирбай Германы хоёрдугаар лигийн хүрээнд болсон нэгэн тоглолтын үеэр эмэгтэй шүүгчийг зүй бус үг хэллэгээр доромжилсон гэнэ.
Тэрбээр шүүгч Бибиана Штайнхаусыг “Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглолтыг шүүх учиргүй” гэж доош хийжээ. Хариуд нь шүүгч бүсгүй түүнд шар хуудас үзүүлснээр Демирбай хоёр шар хуудастайгаар талбайг орхисон юм.
Талбайгаас хөөгдсөн 22 настай хөлбөмбөгч залуу бодлогогүй зүйл хийсэндээ шүүгч эмэгтэйгээс уучлал хүссэн бөгөөд Штайнхаус ч түүнийг уучилсан байна. Харин багийнх нь удирдлага үүнийг хангалтгүй гэж үзээд хэрэв Демирбай үнэхээр л буруугаа ойлгосон бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийг шүүх ёстой гэж шийджээ.
Эх сурвалж www.wikimon.mn