12.05

“Нисдэг” жолооч нарын хурдыг хязгаарлана


Сүүлийн 7 хоног нийтийн тээврийнхний хувьд хүндхэн өдрүүд болж өнгөрлөө. Дараалан гарсан хэд хэдэн автобусны ослоос болж хоёр хүн амиа алдаж, 10 гаруй зорчигчид бэртэж гэмтсэн билээ. Энэ бүхэнд цочроо авсан нийтийн тээврийн удирдлагууд автобуснуудын хурдыг хязгаарлах арга хэмжээ авахаар болсон байна.


Зам тээврийн яам Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хурдыг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Ингэхийн тулд хурд хэмжигч төхөөрөмжийг автозамууд дээр суурилуулах шаардлагатай гэнэ. Тиймээс НЗЦГ-т шинээр сервер суулгах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангах үүднээс 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

Мөн НЗДТГ-тай хамтран зорчигч тээврийн компаниудтай байгуулсан гэрээнд нэлээд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn