Хотын төвийн А зэрэглэлийн газрын 24 тэрбумаар худалдаж авсан Абдул Зарим хувьчлалаас татгалзаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Шалтгааныг нь тэрбээр өөрийнх нь гэр бүлтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч буйтай холбон тайлбарлажээ. Гэхдээ энэ нь ердөө халхавч бөгөөд өөрөө шонхорын наймаа хийдэг, хөрөнгө оруулагчид нь гаднын хүмүүс байгаа, тийм ч учраас түүний хөрөнгийг шалгах хэрэгтэй гэх мэдээлэлтэй холбоотойгоор ийнхүү гэрээгээ цуцалж байна гэх таамаг хөвөрч байна. Үнэндээ түүнийг уг дуудлага худалдаанд орж ялсны дараа мөнгөний эх үүсвэрийг нь сонирхох хардлага ихэссэн ч өөрөө тодорхой тайлбарлаагүй. Гэтэл Абдул Карим хувьчлалаа буцааж буй шалтгаан нь зүгээр нэг олны амтай холбоотой биш байх магадлалтайг хэлэн хүн олон байна. Абдул Карим ийнхүү дуудлага худалдаагаар авсан газраа буцаахаар болсноо мэдэгдсэн ч нийслэлийн Өмчийн харлцааны газарт одоогоор албан ёсоор цуцлах хүсэлт өгөөгүй байгаа аж. Тиймээс барилгыг дахин дуудлага худалдаанд оруулах, эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.
www.unen.mn