Хайртай ханиа алдаад удаагүй байгаа дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн Файс хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдэл гаргасныг уншигчидтайгаа хуваалцъя. "Сайхан сэтгэлтэй ах дүүсийнхээ амгаланг эрье.Та бүгдийнхээ ач буянаар урам зориг орж охин бид хоёр дахин гэрэлтэж эхэлсээн. Хүн гэдэг чинь урмаар тэтгэгдэж итгэлээр амьдардаг юм байна. Өөр би юу хэлхэв, харин *Хайрийн дээд хань минь*дугаа дахин амь оруулсан. Мөнгөнцэцэг гэж Говь-алтайн сайхан дуулдаг дүүтэйгээ. Удахгүй сонсгоно оо.Учрыг нь олоогүй дууг, утгыг тайлж дуулхаар ямар сайхан байдаг гээч. Та бүхэн минь сонсоод улам бүр биесээн дээдлэж хайраан хамгаалах биз ээ.
Ойрноос нэг сонин зүйл сэдэх гэж байгаа. Охиноо цасан гүнж, өөрөө би өвөө болно. За тэгээл чанартай бэлэгтэй, чадалтай сэтгэлтэй тэнэж өгнө дөө. Гэртээ юу хийхэв. Баярласан шүү бидэнд хайраа илгээсэн та бүхэндээ.

www.top.mn