Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан билээ. Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрынII байр буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байранд ажлын өдрүүдэд хүлээн авч буй аж. Тодруулбал, иргэд, аж ахуй нэгжийн хүсэлтийг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 17-ны 17.30 цаг хүртэл ажлын өдрүүдэд хүлээн авах юм байна.
Ц.ЗАЯА