"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж, Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авснаар монголчуудын ярианы сэдэв болсон. Тэгвэл олны хэл амнаас болсон уу, Абдул Карим гэгч нь өнгөрсөн баасан гарагт шийдвэрээсээ буцаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зурсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Ингэснээр тус хэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдааны дүрэм ёсоор хоёр дахь их үнэ хэлсэн хүнд шилжихээр болж байгаа аж. Хоёр дахь их үнийн саналыг "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайхан хэлсэн учраас түүнд эрх нь шилжих боломжтой гэнэ. Абдул Карим одоогийн байдлаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, төлбөр мөнгөө төлөөгүй байгаа тул Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан асуудлыг харзнаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn