03.30

Монгол Улс 20.9 тэрбум ам.долларын өртэйc

Монголбанк гадаад өрийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын статистик мэдээллийг хүргэлээ. Уг мэдээллээр, Монгол Улс өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 20 тэрбум 942 сая 297 мянган ам.долларын өртэй байна. Энэхүү өрийн 10 тэрбум 614 сая673 мянга нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл аж. Харин Засгийн газрын нийт өр гурван тэрбум 609 сая 624 мянган ам.долларт хүрчээ. Мөн Төвбанк нэг тэрбум 567 сая 579 мянган ам.долларын өртэй байгаа бол Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагууд гадаадаас нийт 1.6 тэрбум ам.долларын зээл авчээ. - See more at: http://www.unen.mn/content/48201.shtml?alias=economy#sthash.uZM9f1vN.dpuf