Өдөр тутмын мэдээ мэдээлэл түгээдэг хамгийн олон уншигчидтай сайтуудын нэг www.Top.mn сайтаас зохион явуулж буй “Итгэл хүлээх-Топ 76” улс төрчдийг тодруулах санал асуулгыг орон даяар эхлүүллээ. Энэхүү улс төрчдийн рейтингийг тодорхойлох санал асуулга нь ирэх жилийн сонгуулиар сонгогдох магадлал өндөртэй “Топ-76” улс төрчдийг шалгаруулах зорилгоор ил тодоор олон нийтийн дунд нээлттэй явуулж буй санал асуулга юм.
“Итгэл хүлээх-Топ 76” улс төрчдийг тодруулан таниулах, мэдээ мэдээллээр иргэдийг хангаж, оновчтой зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор мэдээллийн бүхий л сувгыг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр “Итгэл хүлээх-Топ 76” санал асуулга явагдана.
“Итгэл хүлээх-Топ 76” санал асуулгын зорилго
Ард түмнийг төлөөлж, итгэл дааж, хүндэтгэлийг хүлээж чадах “Топ-76” улс төрчдийг тодруулна. Ард түмний санал асуулгаар тодорсон “Итгэл даах-Топ 76” улс төрчдийн талаархи мэдээ мэдээлэл мөрийн хөтөлбөрийг олон түмэнд таниулан сурталчилж, сонгогчдод зөв шийдвэр гаргахад нөлөөлнө.
Хэрэгцээ шаардлага
Энэ цаг үеийн улс төрийн 76 манлайлагчдыг шигшин тодруулсанаар бусад нам улс төрийн хүчнүүд анализ хийн ард түмний сонголтыг тандан мэдэх боломж олгож байгаа юм.
Хамрах хүрээ, хүртээмж
Эхлэх хугацаа: 2015 оны 12-р сарын 05
Дуусах хугацаа: 2015 оны 12-р сарын 27-ний 24 цаг хүртэл үргэлжилнэ.
Хамгийн их санал авсан “Итгэл хүлээх-Топ 76” улстөрчөөр тодорсон хүмүүсийг 2015 оны 12-р сарын 28-ны өдөр олон нийтэд зарлана.
Холбоо барих: Утас 9192-9379, 8811-4700
И-мэйл хаяг: topmn@yahoo.com