Эрүүл хүнс, зөв зохистой хооллолтын талаар тэр бүр ярьдаггүй, төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн жилүүдэд монголчууд хоол хүнсэндээ гойд анхаарал тавьдаг болсон. Ингэхээс ч аргагүй болтлоо нийгэмд аюулын харанга дэлдсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнүүд бий болсонтой холбоотой биз. Нийгэм ч хөгжихийн хэрээр биед хоргүй, эрүүл аюулгүй хүнсийг сонгох нь хэн бүхний хүсэл. Энэ хэрээр Монголчууд үндэснийхээ үйлдвэрлэлийг илүүтэй сонгох болсон. Гэтэл сүүлийн үед цахим хуудаснаа сүү сүүн бүтээгдэхүүнээр анх үйл ажиллагаа явуулж байсан “Тэсо” компаний “Милко” сүүний талаар таагүй мэдээлэл олныг бухимдуулж эхлэв. Тодруулбал, цахим сүлжээний нэгэн хэрэглэгч тус компаний “Милко” сүүгээр цай сүлсэн гэнэ. Гэтэл хэдхэн цагийн дараа сүүтэй цай гашилж сүү нь бөөгнөрч уснаасаа ялгарч эхэлсэн байна. Энэ тухай “Тэсо” компанид хандахад та цайгаа чанахдаа технологийн алдаа гаргасан байна гэж санаанд ч багтамгүй хариулт өгчээ.
Цай чанаж ууж чадахгүй Монгол хүн байх уу таминь ээ.
Үүнд бухимдсан хэрэглэгч цахим хуудаснаа постлоход тус газраас хэрэглэгчрүү ярьж постоо устгахыг хүсэж дээжийг нь шинжилгээнд өгнө гэж хэлээд өнөөг хүртэл сураггүй байгаа гэнэ. Хэрэглэгч бол хаан гэх хоосон уриатай үйлдвэр, үйлчилгээний газрууд хэдийг болтол хэрэглэгчдээ доромжлох вэ… Хэрэв алдаа гаргасан бол хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйж хохиролыг барагдуулах наад захын соёлтой баймаар. Хоол биш хор болох хүнсээ цөөхөн хэдэн Монголчуудаа бүү хордуул…
.jpg)