12.08

Ажил тарах цагаар автобус нэмж үйлчилгээнд гаргадаг болжээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаж эхэлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун чиглэлийн бүсэд тав, зүүн чиглэлд дөрвөн автобус, Таван шар-Офицеруудын ордны чиглэлд гурван автобус нэмж явуулж эхэлсэн байна. Мөн Ханын материал, Толгойтын чиглэлд тав, XIII хороолол Халдвартын чиглэлд дөрөв, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд нэг автобус гаргасан хэмээн албаныхан мэдээллээ.

www.unen.mn