12.08

С вирусын эсрэг эмийг ирэх долоо хоногоос худалдана

Өнгөрсөн жилээс хойш яригдаж буй элэгний архаг вирусыг эмчлэх “Харвони” эмийг 98 хувийн хөнгөлөлттэй оруулж ирэх хугацааг хэд хэдэн удаа хойшлуулаад байсан билээ. Тэгвэл С вирусын эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалахаар болжээ. Эхний ээлжинд 1600 хүн хэрэглэх хэмжээний эм орж ирэх бөгөөд цаашид хүн амын хэрэгцээнд тулгуурлан нийлүүлэлт хийнэ гэж “Gilead Sciences” компани мэдэгдсэн байна. 

Эмийг худалдах үнийг тухайн улс дахь С вирусын тархалтын цар хүрээ, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, өвчний дарамт зэргийг харгалзан үзэж тогтоодог аж. АНУ-ын зах зээлд уг эм нь 94.000 ам.доллараар худалдаалагддаг бол хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн хямдаар буюу зөвхөн Египет болон Монгол Улсад 400 ам.доллараар худалдахаар болжээ. Нэг курс эмийг гурван сар уух бөгөөд нийт 1200 ам.доллар үнэлэгдэнэ. 96-98 хувийн үр дүн үзүүлдэг гэгдээд буй энэхүү эмийг эмчийн бичгээр эмийн сангаас авч болох аж.

Эх сурвалж www.wikimon.mn