Канадын дуучин Жастин Бибер Селена Гоместэй цуг авахуулсан гэрэл зургийнхаа дор “Солиотой эргэн ирэлт” гэж бичжээ. Гэхдээ энэ зургийг хоёр дуучны харилцаа хэвийн сайхан байх үед буюу хэдэн жилийн өмнө авсан юм. Тэгвэл одоо тэд өөрсдийн шүтэн бишрэгчдийн толгойг эргүүлж орхиод байна. Жастин Селенагийн сэтгэлийг эргүүлж татахыг уйгагүй оролдож байгаа билээ. Тэд хэд хэдэн удаа болзсон бөгөөд нэг удаа дуучин залуу бүсгүйд хайраа илчилсэн дууг дуулж өгсөн байдаг. Гэхдээ тэдний харилцаа эргэж халуун дотно болоогүй юм.

Хэд хоногийн өмнө Селена бүсгүй One Direction хамтлагийн гишүүн Найл Хорантай болзжээ. Женна Татумын 35 насны ойн үдэшлэг дээр тэд нэг нэгэндээ ихэд татагдсан тул олны нүдэн дээр янаг гэгч нь үнсэлцэж эхэлсэн байна. Тэд шөнийн цэнгээний газар бүгдийн нүдэн дээр халуухан байцгаасан гэнэ. Эхлээд Найл бие хамгаалагчтайгаа байсан ч Селенаг орж ирэнгүүт түүнийгээ явуулжээ. Тэд тэр үдшийг хамтдаа өнгөрүүлэхдээ жиг жуг хийлцэж, инээж хөхөрч байсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn