12.09

”Сутайн буянт” автобусны жолооч дахин осол гаргажээ

Сүүлийн үед том оврийн нийтийн тээвэр осол гаргах явдал буурахгүй байна. Салбарын удирдлаггууд энэ тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдсэн боловч өнөөг хүртэл энэ асуудалд гарсаар байна. Тодруулбал, СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн үйлчилгээний төвийн урд замд “Сутай буянт” ХХК-ны  Daewoo  BS-106 маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 25 настай эмэгтэй Ш-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Мөн СХД-ийн нутаг Ханын материалын 91-р цэцэрлэгийн хойд замд H.Porter  маркийн авто машины жолооч Д нь T.Sprinter  маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай эрэгтэй Д нарын 3 хүн гэмтсэн байна.

 Эх сурвалж: Шуурхай.мн