Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбоо, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс өчигдөр Гацууртын ордын асуудлаар мэдээлэл хийлээ. Хурал зохион байгуулагчид “Энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж Гацууртын ордын асуудлыг хууль бусаар шийдэх гэж байна. Гацууртын ордыг стратегийн ордод оруулахыг иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд эсэргүүцсээр ирсэн ч Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Уул уурхайн яам үгсэн хувилдаж хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн. Ноён уул орчмын 37 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч үлдэхээрбүхбагийнхурлаар шийдсэн. Гэтэл сумын ИТХ- аас 11 мянган га болгосон. Гацууртын ордыг тусгай хамгаалалтад авч үлдэхийн төлөө бид тууштай тэмцэнэ” гэсэн юм. Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Гацууртын ордод нинжа нар биш “Сентерра гоулд” компанийн гар хөл болсон гэмт хэргийн бүлэглэл ажиллаж байна. Үүнээс болоод гурван хүн амиа алдаад байна. Түнхэл сумын залуу хутгалуулж амиа алдсан. Саяхан хоёр хүн шороонд даруулж нас барлаа. Тэдний амийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид гээд нэр бүхий хүмүүс төлөх ёстой” гэсэн юм
Б.Мөнх-Эрдэнэ
www.unen.mn