"Х ТҮЦ" продакшны адтай Ааяа урлагаасаа хэсэг хугацаанд чөлөө авсны эцэст тайзнаа эргэн ирсэн. Тэрбээр буурь сэлгэж, Мөрөөдлийн театрт харьяалагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр орой цолны найраа хийсэн байна. Урлаг соёлынхон бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан энэхүү цолны найрны онцлог нь тун даруухан болсонд байлаа хэмээн урлагийнхан шивнэлдэж байв. Эрхэм гавьяат өөрөө ч энэ өдөр энгийн даруу байхыг хичээсэн бололтой, тун даруухан чернилэн ягаан дээлээр гангарсан байлаа.
www.mnews.mn