12.12

Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  8-10 градус хүйтэн байна.