Таван шар орчимд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Өчигдөр өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн.
Банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгаж мөнгө нэхэж, дээрэмдсэн бөгөөд 360 гаруй сая төгрөг авч зугтсан.
Баг өмсөж зүсээ далдалсан 2 этгээдийг одоогийн байдлаар олоогүй, эрэн сурвалжилах, шалгах ажил шуурхай явагдаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг илрүүлсний дараа албан ёсны мэдэгдэл хийнэ гэв.
www.top.mn