Өнгөрсөн бямба гариг буюу өвлийн дунд сарын шинийн нэгэний морин цагт монгол бөхийн домогт их аварга Н. Жамъяан , түүний зээ хүү Г.Өсөхбаяр нар гэр музейгээ нээлээ. Музейн захирал Ц.Гэлэгжамц “Монголын ард түмний үнэт өв соёл, гайхамшигт спортын гүн зузаан түүхийг бүтээхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байгаад нь бид баяртай байна” хэмээснээр музейг нээжээ.
Музейд аваргуудын амжилт бүтээлийн баталгаа болох үнэмлэх, гэрэгэ, медалиуд, зураг, хүндэтгэлийн бэлэг дурсгал зэрэг монгол бөхийн эдлэл хэрэглэл багтжээ.
Тодруулбал: Буур Жамъяан аваргын дээл гаанс, Г.Өсөхбаяр аваргын зодог шуудгууд, хүрэл барималууд, малгай, гутал, барилдааны бичлэгүүд гэх мэт бүтээлүүд тавигдсан.
Уг нээлтэнд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар ерөөлийн үг хэлж мөн хөлгөн найрагч Д.Урианхай заларч “Ер дэлхий хорвоод хүнийг гэр бүлдээ ачлалтай, хамт олондоо хүндтэй, үндэстэндээ бахархалтай, дэлхийн энтэй” аваргууд гэжээ.
Аваргуудын музей ард түмэн морилсон өргөө байх болно гэж Ц.Гэлэгжамц гуай хэлэв.
www.top.mn