12.15

Өрөнд орсон ах дүү хоёр банкны зээлээ төлөхийн тулд банк дээрэмджээ

Худалдаа хөгжлийн банкнаас 380 сая төгрөг дээрэмдсэн ах дүү хоёрыг Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж өчигдөр барьсан. Их хэмжээний мөнгө дээрэмдсэн ах дүү хоёр мөнгөө үрж чадаагүй байхдаа баригдсан байдаг. Тэднийг цагдаагийнхан байцааж эхэлсэн ба хэрэг хийх болсон талаараа тэд "Хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад өрөнд орсон. Банкинд зээлтэй байсан. Зээлээ төлөх хугацаа хэтрээд аргаа бараад машинаа ломбарданд тавьсан. Гэсэн ч банкныхаа өрийг төлж чадаагүй. Дараа дараагийн банкны мөнгө ар араасаа нэхэгдсээр мөнгө олох арга олсон маань энэ. Гэр бүлийнхэнээсээ уучлал хүсье" гэжээ. Ийнхүү өрөнд орсон ах дүү хоёр банкны зээлээ төлөхийн тулд банк дээрэмджээ. 

Ах дүү хоёрт хийсэн хэргийнх нь зүйл ангиас шалтгаалаад 10-20 жилийн ял төлөвлөгдөж аж. 

www.top.mn