2013 оноос эхлэн Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргасан. Энэ хүрээнд шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, автозамын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Азийн хөгжлийн банкны “МОН-2301” төслийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дулааны 3.5 км, цэвэр усны 0.5 км, бохир усны 3.1 км шугамын ажлыг хийлээ. Мөн 1.3 км хатуу хучилттай автозамыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт ашиглалтад оруулж, цахилгааны эх үүсвэрийг суурилуулав. Нэмж мэдээллэхэд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг барьж , ашиглалтад оруулаад байна.
www.top.mn