12.15

Дээгий лагерь явахын өмнө...

“Авъяаслаг монголчууд 2015” шоу өндөрлөсөн ч дуулиан нь ид байгаа энэ үед шилдэг найман оролцогчийн нэг А.Баярсайханы тухай яриа ч газар авсаар байна.
Түүнийг анх тайзан дээр гарч дуулахад л шүүгч Дээгий лагерьт хамт байж байгаад энэ дууг сонсмоор байна гэх утгатай зүйл ярьж олныг хөгжөөсөн.
Харин өчигдрийн шоу тоглолтын үеэр ч энэ үгээ давтаж байсан шүүгч Дээгий, оролцогч А.Баярсайхан нарын “Лагерь явахын өмнө” гэсэн зураг цахим ертөнцөд тарлаа.
Юутай ч шилдэг наймд шалгарч олны хэл амны бай болсон залуу сайхан бүсгүйгээс лагерь явах урилга дахин, дахин аваад байгаа нь азтай одтой залуу ч гэхээс өөр яах билээ дээ.

www.unen.mn

С.Ням