12.16

Цөмийн энерги, цацрагийн үүсгүүр хэрэглэдэг байгууллагуудын тайланг шалгана

Нийслэлд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-д заасны дагуу цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэст ирүүлнэ гэж захирамж гаржээ. Монгол Улсын хувьд ураны нөөцөөр дэлхийд 13-т жагсдаг байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Нийслэлд  252 аж ахуйн нэгж цацрагийн үүсгүүр хэрэглэдэг. Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар, хавдрын үе шатыг тодорхойлох зэрэгт, хүнс хөдөө аж ахуйн салбарт, малын үүлдэр угсааг сайжруулахад, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, төрөл бүрийн бордоо гарган авах, хортон шавжийг устгах зэрэгт ашиглаж байна. Мөн геологи, уул уурхайн салбарт төрөл бүрийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц, дагалдах элементийн судалгаа хийх, газрын тосны хайгуул, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянах, эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ашиглагддаг төрөл бүрийн кабель утаснуудыг цацрагаар шарж халуун, хүйтэн нөхцөлд тэсвэртэй, уян болгодог байна. Энэ мэтээр  олон салбарт ашиглагддаг цөмийн технологийг цаашид ч нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай.

www.top.mn