Ирэх жил Шотландын Глазго хотын концертын танхимд Америкийн дуучин Мэрайя Кэригийн дэлхийг тойрсон шинэ аялан тоглолт эхлэх юм. Ийнхүү Кэри 13 жилийн дараа аялан тоглолтоо хийхээр болжээ. Мэрайя Лас-Вегаст амжилттай тоглож байгаа тул урам зориг орон ийм алхам хийхээр шийдсэн байна.
Эхлээд тэрбээр Европын томоохон хотуудаар аялж тоглох гэнэ. Эхний тоглолт гуравдугаар сарын 15-нд Глазго хотод болох юм. Улмаар Их Британийн хотуудаар аялаад Хельсинки, Мюнхэн, Вена, Парис хотуудаар зочилж, дөрөвдүгээр сарын 23-нд Амстердам хотноо тоглолтоо дуусгана. Улмаар тавдугаар сард Өмнөд Африкт хоёр тоглолт хийнэ.
Эх сурвалж www.wikimon.mn