Нийтийн тээврийн том оврын автобуснуудын жолооч нарын хариуцлагагvй vйлдлийн улмаас болж маш олон хvн хохирч, бэртэж зарим нэг нь энэ хорвоог цаг бусаар орхиж байгаа тухай мэдээллийг бид єдєр болгон л сонсч байна. Хотын удирдлагууд єнгєрсєн хугацаанд нийтийн тээврийн салбарыг шинэчилнэ гэж чамгvй их хєрєнгє мєнгє зарсан. Гэвч хvнийхээ сэтгэхvйг шинэчилж чадахгvй, бас сургаж чадсангvй. Тиймээс л дампуурсан салбарын нэг нь яалт ч vгvй нийтийн тээврийн салбар болчихоод байна.
Тиймээс л энэхvv хvний амь авч одож буй гэмт vйлдлvvд нийгэмд нилээдгvй хор хєнєєл дагуулж буй учраас дахин хэлэхийг хvссэн хэрэг. Тухайлбал, бид орой ажлаа тараад нийтийн тээврээр зорчих vед жолооч нар эгнээ байраа зєв эзлэхгvй хvссэн эгнээндээ орж, хурд хэтрvvлэн давхиж улмаар зорчигчдоо булаалдан хоорондоо уралддаг зэрэг асуудлууд єдєр тутам гарч иргэдийн бухимдлыг тєрvvлж байгаа нь нууц биш.
Хамгийн гол нь жолооч нарын энэхvv асуудалд холбогдох албаны хvмvvс нь ямар сахилгын шийтгэл ногдуулж, ямар хариуцлага тооцсон, хэрхэн аюулгvй байдлыг хангаж ажиллах талаар ажилтнууддаа заавар зєвлємж єгдєг эсэх нь vнэндээ бvрхэг байдаг.
Хамгийн наад захын жишээ гэхэд л єнгєрсєн сарын 28-ны єдєр СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” автобусны жолооч Б нь автобусны буудал дээр зогсож байсан зургаан явган зорчигчийг мєргєж, оршин суух хаяг нь тодорхойгvй 30-35 насны эрэгтэй амь нас нь хохирч, тухайн автобусанд явж байсан найман зорчигч гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарч байсан. Мєн энэ сарын 1-ний єдєр л гэхэд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой таван осол гарч байсан.
Тэгвэл єчигдєр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, Шинэ замын автобусны буудалд “Авто терминал трейд” ХХК-ны “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Д нь зорчигч 69 настай эмэгтэй Ж-г унагаж гэмтээсэн хэрэг гарсан байна. Уг нь нийтийн тээврийн хэрэгслийн бvрэн бvтэн байдал, тэрч бvv хэл дуут дохиог єглєє болгон шалгаж, жолооч нарыг байнга сургалтад хамруулдаг гэж яриад байдаг нийтийн тээврийн жолооч нар єнгєрсєн 2014 онд 138 хvнийг гэмтээж таван хvний амь насыг бvрэлгэж байсан. Нийтийн тээврийнхний нарын энэхvv дvрэмгvй тулаанд хяналт шалгалт сул байгаа учраас жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хvний амь насыг хєнєєх, гэмтээх тохиолдолууд сvvлийн хэд хоногт олноор гарах боллоо. Хаа, хаанаа хараа хяналт байхгvй хєлдvv мах ачиж яваа аятай аашилдаг ёс зvйгvй хэдэн жолооч нарыгаа нийтийн тээврийн удирдлагууд хийгээд Нийслэлийн Зам, тээвэр, Дэд бvтцийн асуудлыг хариуцдаг хотын даргын орлогч Н.Гантємєр ч энэхvv асуудалд анхаарлаа хандуулахгvй байгаа нь хачирхалтай. Ийн хэлэхийн учир нь ажил vvргийн биелэлт, нийгмийн шаардлагаа харвал яалт ч vгvй нийтийн тээврийн асуудал Н.Гантємєр даргад хамааралтай. Уг нь Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран энэ сарын 04-ний єдєр нийтийн тээвэрт vйлчилгээ vзvvлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгж дэх 777 тээврийн хэрэгсэл, жолооч нарыг хамруулан гэнэтийн шалгалт хийсэн ч энэ ажил нь тєдийлєн ахицтай биш байгаа нь энэ олон ослоос харагдаж буй юм.
Хэдийгээр Н.Гантємєр дарга “Нийтийн тээврийн vйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлvvлэх, хєдєлгєєний аюулгvй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад єгсєн ч гэсэн энэ сарын 7-ны єдєр зорчигч тээвэрлэж явсан автобус явах vедээ шатсан хэрэг гарч л байсан. Хэдийгээр энэ бvх хариуцлагыг жолоочид vvрvvлэх ч гэлээ асуудлыг цэгцэлж, эрс шинэчлэл хийж чадахгvй байгаа аж ахуйн нэгжvvдэд Н.Гантємєр дарга хатуу арга хэмжээ авах ёстой. Тvvнээс биш албан єрєєнєєс бичиг vйлдчихээд хариуцлага тооцно гэж яриад суувал нийтийн тээврийнхэн энэ мэт vйлдлээрээ маш олон хvний амь насыг бvрэлгэсээр байх болно. Хэрвээ шаардлагатай гэвэл Н.Гантємєр дарга орой ид ажил тардаг оргил ачааллын vеэр автобусаар зорчоод нэг vзээрэй. Миний дээр хэлсэнчлэн таны удирдлаган доор байдаг нийтийн тээврийнхэн эгнээ байраа зєв эзлэхгvй хvссэн эгнээндээ орж, хурд хэтрvvлэн давхиж улмаар зорчигчдоо булаалдан хоорондоо уралддаг зэрэг олон зvйлийг та нvдээр харж баримтжуулах болно. Тvvнээс ганц албан бичиг vйлдчихээд “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна” хэмээн сууж байвал ёстой том эндvvрэл шvv эрхэм Н.Гантємєр дарга аа. Уг нь хvний амь юунаас ч илvv vнэ цэнэтэй юугаар ч нєхєж орлуулж болшгvй капитал гэдгийг нийтийн тээврийн vйлчилгээ эрхэлж байгаа компаниудад ойлгуулах цаг нь иржээ.
Эх сурвалж:Өглөөний сонин