03.31

ШӨХТГ-аас Сууц өмчлөгчдийн холбоодыг шалгаж байна

Нийслэлийн иргэдээс СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой санал гомдол ихээр гардаг. Тийм ч учраас Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа билээ.

Тэд Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-дыг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа.

Уулзалтын үеэр СӨХ-ны төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ны удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-гоо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байгаа талаар иргэд гомдол гаргасан байна.

Мөн  СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдаг талаар ч иргэд мэдээлжээ.