Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хамсаатгуудыг “Шинэ төмөр” замын хэрэгт холбогдуулан саатуулан, шалгаж эхэлсэн. Тэгвэл дээрх хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлжээ. Прокурорын газраас уг ажлын хэсгийг байгуулах тушаал өгсөн бөгөөд өчигдөр гэхэд АТГ-т зарим эд зүйлс баримт материалыг хүргэж өгчээ.
Өчигдрөөс эхлэн АТГ-ын мөрдөн байцаагчид шалгалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд 40 гаруй хавтаст хэргийг шалгаж байгаа гэнэ. Б.Батзаяа нарыг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө угааж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn -