12.17

Зөөврийн хурд хэмжигчээр 67 автомашин эрх хасуулах хэмжээнд хурд хэтрүүлж бүртгэгджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Германы VITRONIC үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран зөрчил бүртгэж байна. 2015 оны 12 сарын 10-ний өдрийн 15 цаг орчимд  ЯАРМАГ орчмын замд хурдны хэмжилт хийсэн байна

     Жолооч нар хяналтын камер байдаггүй замууд болох Нисэх Яармаг, Баянхушууны замд хэтрүүлсэний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна.   

 Нийт-67 автомашин хурд хэтрүүлж дээд хурд 153 км цаг бүртгэгдсэн байна. Дээрх жолооч нар ЗХАБТ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу  48000 төгрөгөөр торгуулж, 6 сар хүртэл эрх хасуулах шийтгэвэр оногдох юм. Эдгээр торгуулийн хуудас өнөөдөр харьяа дүүргийн байцаагч руу илгээгдлээ.

www.zaluu.com

ЖОЛООЧ НАРАА ХУРДАА ХАС