2015 онд Хөвсгөл аймагт нийтийг хамарсан ажлын хүрээнд 17сум 3 тосгонд 38 төсөл хэрэгжиж нийт 313 иргэн хамрагдсанаас: Оюутан залуучууд 46, малчин 15, орон нутгийн бүлэг болон нөхөрлөлөөс 44, Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны иргэн 208 иргэн түр болон улирлын чанартай ажлын байраар хангагдаад байна.
Нийт 87.973.224 төгрөгийн санхүүжилтээр Хэрлэн сум хог хаягдал цэвэрлэх, "Нэг мод тарих Нэг насны буян төсөл", Өлзийт тосгон Шорвог нуурын хашаа барих, Жаргалтхаан сум Хүлэмжийн аж ахуй, Цэвэр орчин, Цэцэрлэгт хүрээлэн, Баян-Адрага сум Ногоон байгууламж хашаажуулах, Батширээт сум Наадмын талбай тохижилт зэрэг орон нутгийг тэр чигээр нь хамарсан ажлууд амжилттай хийгджээ.



www.TOP.mn