ДЭМБ-аас агаарын бохирдлын заасан хэмжээнээс Улаанбаатар хот дунджаар 14 дахин илүү бохирдолтой байна. Иймд хотын иргэд амьсгалын замын архаг өвчин, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь элбэг болж эмийн сангаас ханиад томууны эм авах хүний цуваа тасрахгүй болоод байна.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын гэр хороололоос бусад цэгүүдэд агаар “Бага”, ”Дунд”зэргийн бохирдолтой байлаа. Харин галлагаатай холбоотойгоор гэр хороололтой ойр цэгүүдэд агаар “Их” болон “Маш их” бохирдолтой байна.
- Том ширхэгтэй тоосонцорын дундаж хэмжээ 100 байдаг бол 402
- Нарийн ширхэгтэй тоосонцорын дундаж хэмжээ 50 байдаг бол 381
- Хүхэрлэг хийн дундаж хэмжээ 20 байдаг ёстой бол 321
- Азотын давхар ислийн дундаж хэмжээ 40 байдаг бол 80 байна гэсэн үзүүлэлт гаржээ.
Энэ нь хүн амьсгалж болохгүй маш хортой нөхцөл бөгөөд хүн эрүүл амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Утаа багасгах нэрийдлээр олон төсөл, их ч мөнгө зарцуулсан. Асуудлыг нэг тийшээ болготол ард иргэд маань хорт утааны баг хэрэглэсэн нь аминд өлзийтэй болоод байна.
www.TOP.mn