12.19

Леонардо Ди Каприо цуврал кинонд тоглодоггүй шалтгаанаа тайлбарлав

Эдүгээ 41 настай нэрт жүжигчин Леонардо Ди Каприо цуврал кинонд тоглодоггүй шалтгаанаа тайлбарлалаа. Түүний хувьд кино урлагийн салбарт хөл тавьснаасаа хойш 25 жилийг өнгөрүүлжээ. 

Гэвч энэ хугацаанд тэрбээр 1991 онд л ганц удаа  “Critters 3” гэх цуврал кинонд дүр бүтээсэн байгаа юм. Тэгвэл жүжигчин чухам ямар шалтгаанаар цувралд тоглодоггүй тухайгаа “Варети” сэтгүүлд тайлбарлажээ.  Ди Каприо “Миний хувьд дандаа нэг ангитай кинонд дүр бүтээж ирсэн. 

Дараагийн ангийг нь хийж чадахгүйдээ биш шүү.  Дэлхийн хамгийн алдартай “Загалмайлсан эцэг” кинонд ч  үргэлжлэл бий.  “Загалмайлсан эцэг-2”  бол сайн уран бүтээл. Ер нь аливаа зохиолыг уншихад эхлэл болон төгсгөл гэж байдаг. Харин нэгэнт амилуулсан дүрийг дахин бүтээх хэцүү шүү дээ” гэж ярьжээ.  

Леонардо Ди Каприод эдүгээг хүртэл олон алдартай цуврал киноны дүрийг санал болгосон байдаг ч, тэрбээр бүгдээс нь татгалзсан байдаг юм. 

Эх сурвалж: www.mminfo.mn