12.21

Монголчууд дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэв

Хятадын Чэньдү хотод Ой тогтоолтын 24 дэх удаагийн ДАШТ амжилттай болж өндөрлөв. Уг тэмцээнд 25 улсын 278 тамирчин 10 төрлөөр өрсөлдсөн бөгөөд Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгч нарын хамт оролцож, 26 медалийг хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв. 


Монголын тамирчид бүх насанд дэлхийн таван дээд амжилтыг шинэчилжээ. Насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер С.Цогбадрах, дунд насны ангилалд З.Цэцэгзул, Их мастер Э.Пүрэвжав хоёр төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн нар дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон аж. 

Их мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоороо тэргүүлж, Өсвөрийн дэлхийн аварга болсон бөгөөд дэд байрт 2014 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравт Азийн мастер З.Цэцэгзул нар оржээ. 


Манай өсвөрийн тамирчид авах боломжтой 30 медалийн 22-ыг нь хүртсэн байна. 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай тамирчид олон улсын шинж чанартай 35 тэмцээнд оролцож, нийт 484 медалийг хүртээд байгаа юм.

www.wikimon.mn