БНХАУ-ын Хайнань арлын Саньяа хотноо зохиогдсон “Дэлхийн мисс-2015” тэмцээнд 114 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа өрсөлдөж, Испанийн гоо бүсгүй Мирейя Лалагуна Ройо тэргүүлж, дэлхийн гоо бүсгүйгээр тодорчээ. Тэрбээр 23 настай бөгөөд загвар өмсөгч мэргэжилтэй аж.
Сонирхолтой нь, тэмцээний дэд миссээр Оросын 22 настай гоо бүсгүй София Никитчук шалгарчээ. Гуравдугаар байрыг Индонезийн 23 настай гоо бүсгүй Мария Харфанти эзлэв. Эхний 10-т Ямайк, Ливан, Франц, Филиппин, Вьетнам, Гайана, Австрали, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүд шалгарсан байна.
www.wikimon.mn