Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн болж, зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулжээ.
Тус зөвлөгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өгчээ. Энэ үеэр өмнөх Шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтээс дурдсан байна. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулсан байна.
Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллоготой хамтран хашаа худгийн тооллого, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийжээ. Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологдсон байна. Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгджээ. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн програмд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn