Жүжигчин Дакота Жонсон сүүлийн үед Вито Шнабельтэй дотносох болжээ. Энэ 29 настай залуу 42 настай загвар өмсөгч Хайди Клумтэй мөн үерхэж байгаа билээ. Тэгвэл хэвлэлүүд Дакота Жонсон Хайдигаас түүний найз Вито Шнабелийг булааж авсан гэж бичиж байгаа юм.
.jpg)
Хэд хоногийн өмнө Вито 26 настай Дакотатай Нью-Йорк хотын нэгэн уушийн газар сууж байв. Тэд наалинхайтан сээтэгнэж байсан бөгөөд удалгүй хаа нэг тийшээ цуг явж оджээ.
Одоогоор Хайди бүсгүй найз залуугаасаа харьцаагаа тасласан гэх мэдэгдлийг хийгээгүй байгаа аж. Ямар ч байсан Клум бүсгүй найз залуутайгаа хамт сүүлийн үед харагдахгүй байгаа билээ.
www.wikimon.mn
-