12.23

Дэлхийн шилдэг хөгжимчдийн тоглолтод О.Чинбатыг урьжээ

Францын нийслэл Парис хотноо НҮБ- ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа дэлхийн шилдэг хөгжимчдийн тоглолтод Улаанбаатар чуулгын эвэр бүрээчин, соёлын тэргүүний ажилтан О.Чинбат уригдан оролцохоор болжээ. Дэлхийн 35 орны ардын хөгжмийн мастерууд, Чех улсын симфони оркестр, Бельгийн нэрт удирдаачийн удирдлага дор дэлхийн алдарт бүтээлүүдийг ЮНЕСКО- гийн өргөөнд толилуулахаар болсон байна. О.Чинбат энэ оны мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн “Виртуоз” наадамд оролцсон гарамгай хөгжимчдийн нэг юм. Тэрбээр тус тоглолтод Ф.Менделсоны хос кларнетад зориулсан концертыг эвэр бүрээгээр тоглож сонирхуулжээ 


Эх сурвалж http://www.info.mn