12.23

“Yogurt fruit taste” нэрийн цэлцэгнүүрийг худалдан авахгүй байхыг анхааруулав

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийхтухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлэгхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжлэн ,худалдаалтыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамруулаад байгаа юм байна.

Иймд ард иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуулийн заалт:

10.3.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:

10.3.1.хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;

Эх сурвалж: IKON.mn