12.24

Сураггүй болсон 5 хүн олдлоо

12 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Улиастай сумаас 18:00 цагийн үед “УАЗ” маркийн 32 45 улсын дугаартай машинтай 5 иргэн гараад сураггүй болсон талаар мэдээлсэн. Мэдээллийн дагуу Завхан болон Говь-Алтай аймгийн Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж эхэлсэн. Тэдгээр хүмүүс Завхан аймгаас Говь-Алтай аймаглуу цагаан идээ зарах гэж явсан бөгөөд  Цагаанчулуут сумаас зүүн урагш 50км-т төөрч, шатахуун нь дууссан байхад 2015 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 9 цагт  Завхан аймгийн онцгой байдлын албаныхан олжээ.  Хүмүүсийн биеийн байдал хэвийн гэж мэдэгдэв.

Ард иргэдийг цаг агаарын нөхцөл байдлаа харгалзан, хол замд гардаа бэлтгэлтэй явахыг сэрэмжлүүлж байна.

www.TOP.mn