Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг өчигдөр орой шөнийн дадлагын нислэг үйлдэж яваад 20 цаг 30 минутад осолджээ. Нисдэг тэрэгт 11 нисэгч явсан бөгөөд осол гарах үед порттехникч нь газар дээрээ нас барж, тус ангийн захирагч хүндээр гэмтэн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн 22 цагт мэс засалд оржээ. Бусад нисгэгч нарын тухайд биеийн байдал харьцангуй гайгүй байгаа аж. Ангийн удирдлагууд дадлагын нислэгийн багт 11 нисгэгч багтсаныг шатахуунаа хэмнэх гээд хэмээн тайлбарласан гэнэ.

Уг нисдэг тэргийг одоогоос арав гаруй жилийн өмнө УИХ-ын гишүүн "Симба" Батаатай үнэг хөөж яваад мөн л Ми-8-ыг унагаж байсан Батжаргал жолоодож явж. Тэрбээр нисдэг тэргийг буулгах гэж байгаад 100 метрийн өндрөөс алдсан тухай эх сурвалж өгүүллээ. Энэ дашрамд дуулгахад, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс нислэгийн үед алдаа гарган нисдэг тэрэг, онгоц унагасан нисгэгчийг дахин агаарт нислэг үйлдэхийг нь хориглодог бичигдээгүй хууль нисэхийн салбарт үйлчилдэг ажээ.
н. Батжаргал нисгэгчийг ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Бямбажав ажилд нь эргүүлж авсны гор ийн гарч ЗХ-ний хэмжээнд хоёрхон байдаг Ми-8 нисдэг тэрэгнийхээ учрыг олуулсан нь юутай харамсалтай вэ. Осол болсон шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг гаргаад байгаа аж. Бид цаашид энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно.
www.top.mn