Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Байнгын түгжрэлтэй болсон нийслэлд маань дүрэм барьдаг жолооч цөөн. Тэдний ихэнх нь урсгал сөрөн дүрэм зөрчдөг бөгөөд уг дүрмийг зөрчих болгонд эрхийг нь хасан, торгоно гэвэл цагдаа нар их л хөдөлмөрлөх шаардлагатай болно. Замаа товчлох гэж сөрж байгаад бүр илүү түгжрэлийг бий болгож мөн авто машины осол ч энэ шалтаанаас болж үүсдэг.
Иймд эрхэм жолооч нарыг их хотын хөдөлгөөнд соёлтой үйлчлүүлхийг уриалж байна.
www.TOP.mn