12.25

Бяцхан охиныг орцонд хаяжээ

Энэ бяцхан охиныг 2 хоногын өмнө орцонд хэвтүүлж орхичихоод явж. Охиныг орцноос олсон хүмүүс түргэн дуудсанаар охин одоо Эх нялхаст хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ба охины уушиг нь битүү хатгаатай, 2 нүд нь бага зэрэг цагаа унасан байдалтай эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Нүдийг нь бага дээр нь эмчлүүлвэл эмчилэгдэх боломжтой гэсэн. Эх нялхасын эмч, сувилагч нар одоо эмчилгээг нь сайн хийж байгаа ба хамгийн гол нь энгийн тасаг руу шилжүүлье гэхээр харах хүн байхгүй, бас pampers хувцас хунар хэрэгтэй болоод байгаа байна. Тиймээс та бүхэн минь чадах чинээгээрээ энэ бяцхан охинд гараа сунган туслаач. 
/Жич: Энэ охин харанхуй орцонд сэрээд маш их айсан тул айдаснаасаа болоод их уйлж байна, очоод тэвэрхээр энгэрт наалдаад өмөлзөөд л байдаг, бас мөөмөө санаад байгаа бололтой ам нь өмөлзөөд л мөөмөө хайгаад байгаа/

www.top.mn