УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хуульд бүлгийн зүгээс илэрхийлэх байр сууриа нэгтгэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бүлгийн гишүүд сонгуулийн саналыг хар машинаар тоолж 50 хувьд давхар хяналтын тооллого хэрхэн хийх, сонгуулийн бүсчлэх асуудалд АН, МАН-ын эсрэг байр суурь илэрхийлэхээр шийдэж буй бололтой. Хэдийгээр МАН болон АН-ын ажлын хэсгийн гишүүд сонгуулийн саналыг хар машинаар тоолоход санал нэгдсэн, мөн жагсаалтын гишүүдийг таван бүсэд хуваахаар болж байгаа ч бусад намууд болоод бие даагчдын зүгээс үүнээс эсрэг байр суурьтай байгаа аж.
www.zaluu.com Д.ЖАРГАЛ