12.25

Төрөлтийн давтамж бага байна

Манай улсад төрөлтийн давтамжийн талаар хийсэн судалгаагаар  1021 хүний  753 (75.2%) эмэгтэйчүүд нь 1-2 удаа төрсөн эхчүүд, 234 (23.3%) эмэгтэйчүүд нь 3-4 удаа төрсөн эхчүүд оролцож байгаа нь төрөлтийн давтамж бага байна. Судалгаанд оролцогчдын 733 (71.8%) нь хэвийн төрөлттэй, 171 (16.7%) нь хийсвэр хагалгаанд орсон, 115 (11.3%) нь хүндрэлттэй төрсөн эхчүүд байна.

Мөн  414 (40.9%) үйлчлүүлэгчид нэгдүгээр төрөх эмнэлэгт, 214 (21.1%) Эх нялхас эмнэлэгт, 155 (15.3%) хоёрдугаар төрөх эмнэлэгт, 127 (12.5%) нь гуравдугаар төрөх эмнэлэгээр тус тус үйлчлүүлсэн байна. Үүнээс үзэхэд иргэд нэгдүгээр төрөх эмнэлэгийг илүүтэйгээр сонгон үйлчлүүлдэг болох нь харагдаж байна.

Үйлчлүүлэгчдийн төрөх эмнэлэгийг сонгохдоо харъяаллын дагуух эмнэлэгт төрсөн эсэхийг асуухад нийт оролцогчдын 785 (76.9%) нь харъяаллын дагуу, 225 (23,1%) нь бусад шалтгаанаар өөрийн харъяалах эмнэлэгийг сонгон үйлчлүүлээгүй байна. Эдгээр бусад шалтгаанаар өөрийн харъяалагдах эмнэлэгийг сонгоогүй эхчүүд ямар нэг аргаар танил талаа харан өөрчилсөн байдаг. Энэ нь харъяа эмнэлэгт итгэх итгэл бага байгаатай холбоотой. 

www.TOP.mn