"Шуугиан таригч" нэртэй монголын уран сайхны нэгэн шинэ кино 2016 оны хамгийн анхны шуугианыг үзэгчдийн дунд дэгдээх нь ээ. Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү Д.Галбаяр монголын кино урлагийн түүхийн хуудсыг нэгээр нэмж тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Шуугиан таригч" кинондоо гол дүрийг бүтээж, найруулагчийн ажлаа жүжигчиний мэргэжлээр сольж, гэргий Т.Хулан нь киноныхоо продюсерээр ажиллажээ.

Кино шүүмжлэгч судлаачдын зүгээс багагүй хүлээлтийг үүсгээд буй уг уран бүтээлд монголын урлагийн их мастерүүд болох Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Г.Мягмарнаран, СТА жүжигчин Т.Бархүү, жүжигчин Х.Намуун, Э.Мөнхтөр, Өөскө нарын маш олон уран бүтээлчид оролцжээ. Дашрамд сонирхуулахад кино тун удахгүй буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх кино теартруудаар гарч эхлэх юм байна.
www.top.mn