12.25

Элэгний С вирусын эм Монголд ирлээ

 Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” олон нийтийн санал асуулгаар “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч” шилдэг 15 албан байгууллага иргэнийг сонгон шалгаруулсан. Уг шалгаруулалтын тавдугаар байрт “Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан, Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа шалгарч 2015 оны шилдэг “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч”-ээр шалгарсан талаар бид өмнө мэдээлсэн. Ж.Амарсанаа шагнал авсныхаа дараа “Элэгний С вирусын эм маань Солонгосын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудалд иржээ. Яамныхан маань шуурхай ажиллаад ондоо багтаагаад эздэд нь хүргээрэй” хэмээн уржигдар өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр “Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа. Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх биз ээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүлжих болно. Эрүүл энхийг хүсье” гэсэн байна.

Сонирхуулахад, элэсний С вирусын Хармони эмийг анх Монголд оруулж ирэх талаар ярьж эхлэхэд ихэнх жиргээч үнэхээр тэр эмийг нь эх орондоо авчраад, ард түмнээ элэгний С вирусын өвнөөс аврах тэр хүнд нь Монгол Улсын баатар цол олгоё хэмээн санаа нийлж байсан юм. Жиргээчид Монгол Улсын цол, тэмдгийг хэнд гардуулахыг мэддэг бол НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсаа аль хэдийн баатар болжээ.

www.unen.mn

Б.Төгөл